Н.Цэрэнбат: Би Өмнөговь аймагт ажиллаж байсан
2019.05.02

Н.Цэрэнбат: Би Өмнөговь аймагт ажиллаж байсан

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, БНХАУ-ыд айлчлах үеэрээ архинд хордож, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл тархсан.

Тэгвэл энэ асуудлаар түүнээс тодруулахад

"БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Ли Ганжгийн урилгаар дөрөвдүгээр сарын 25-26-нд Бээжин хотноо айлчилсан. Айлчлалаар ирэх таван жилд хамтран ажиллах салбар чиглэлүүдийг тодорхойлж, санамж бичиг байгуулахаар тохиролцсон. 

Мөн агаарын чанарын мониторингийн сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, мэдээлэл хуваалцах асуудлаар дэмжлэг авахаар болсон. Монголд 26-нд буцаж ирээд амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Монгол Солонгосын Засгийн газар хоорондын хамтын төсөл болох " Ногоон хэрэм"-ийн I үе шат дуусаж байгаатай холбогдуулан ойн зурвас бүхий 624 га газрын Өмнөговь аймгийн сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үйл ажиллагаа даваа гаригт болсон. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, "Ногоон хэрэм" төслийн захирал Сон Ин Гён нар хамтран оролцсон" хэмээсэн юм.

Сэтгүүлч М.Мөнх