Ж.Бат-Эрдэнэ: Шивээ хүрэнгийн ордын төмөр замыг зайлшгүй барих шаардлагатай
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Тавантолгойн нүүрсний орд газар гэдэг нь тусдаа. Шивээ хүрэнгийн орд гэдэг мөн тусдаа. Энэ орд 800 сая тонн нөөцтэй. Жилдээ 33 сая тн нүүрсгаргах боломжтой. Энэ ордоо бид ашиглах хэрэгтэй. Үүний тулд энэ төмөр замыг барих шаардлагатай байгаа юм. Үүнийг барих гэж олон жил ярьсан.
Энэ Засгийн газраас барих шийдвэр гарсан. Тиймээс төмөр замын бодлогын хүрээнд орж ирж байна. Цаашдаа гадагшаа гарч байгаа төмөр замын бодлогын баримт бичигээ УИХ-аар оруулж ирж батлуулна гэсэн. Энэ төмөр зам бол чухал стратегийн ач холбогдолтой ажил юм. Тиймээс УИХ-аас дэмжих ёстой.
Үүнээс гадна бодлогоороо дэмжих ёстой хэд хэдэн төмөр замын бүтээн байгуулалтын ажил байгаа. "
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.12
2024.11.06
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан