О.Баасанхүү: Бичлэгийг жүжигчилсэн тоглолт маягаар олон нийтэд үзүүлэх хэрэгтэй
С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр мэдээлэл /2019.03.28/ хийлээ.
Тэрбээр эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгохдоо жүжигчилсэн хэлбэрээр үзүүлэх нь зүйтэй гэж байв. Мөн эрүүдэн шүүх явдал нь зөвхөн С.Зоригийн хэргээр зогсохгүй шоронд хоригдсон болгонд тохиолддог. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2015 онд Б.Булганыг баривчлагдсан өдрөөс эхлэн хорих байгууллага, хүний эрхийн комисс гээд бүх газарт хандаж байсан. 2017 онд хэргийг олон нийтэд ил болгооч ээ гэдэг асуудал тавьсан ч удаатай. Би хуульч хүн. Бүх мэдээллийг авах эрхтэй. Надад ирсэн мэдээллээр ҮАБЗ дээр энэ хэрэг нотлогдсон юм шиг бичлэг үзэж байсан гэсэн. Тэгэхээр би гүйцэтгэх ажлын гэж нэрлээд буй мэдээллүүдийг, ялангуяа видео баримтаар гаргасан мэдээллүүд байвал үзмээр байна. Гишүүдэд үзүүлсэн бичлэгийг харвал эрүүдэн шүүсэн байдал харагдсан. Эрүүдэн шүүж буй мэдээлэл, гүйцэтгэх ажлаар нотолсон гэсэн мэдээллийг хооронд нь харьцуулах шаардлагатай байна. Т иймээс би Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ.
Хоёрдугаарт, энэ хэрэгтэй холбоотой гурван том дуулиан гарсан. Иргэн Я.Батсүхийг нэг жил зургаан сар Төв аймгийн шоронд тамлан зовоосон гэдэг асуудал бий. Дараа нь жижигхэн хэрэг үүрүүлсэн болоод С.Зоригийн хэрэг биш болоод явсан. Одоо Я.Батсүх нь үүнээс болж уушгины эдгэшгүй өвчин туссан юм байна лээ. Түүнийг эрүүдэн шүүхэд Б.Хурц байсан бол давхар шалгах хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн гэдэг асуудал миний сэтгэл санааг эмзэглүүлсэн. Гэхдээ эрүүдэн шүүсэн нэг, хоёр хүний асуудал биш, үүнийг системээр нь өөрчилж эрүүдэн шүүгдэж байсан хүмүүсийг гаргаж ирж, эрхийг нь сэргээх ёстой. Дамрангийн Энхбат гэж хүн нас барсан. Хэдий тийм ч гэлээ түүний өмгөөлөгчийг хорьж, тамлан зовоосон. Үүнийг бас шалгах хэрэгтэй. Тиймээс энэ хэргийг цогцоор нь шалгуулахаар албан бичиг өгнө. УИХ дээр ажлын хэсэг гаргахыг шаардсан.
УИХ-ын ихэнх гишүүд эрүүдэн шүүсэн бичлэгийг үзээд янз бүрийн байдлаар илэн далангүй ярьсан байна лээ. Б.Содномдаржаа зогсож байхад түүн дээр хоёр хоригдол орж ирнэ. Хоёр хоригдлын нэг нь Ц.Амгаланбаатар байдаг. Тэд нар тэндээ амьдарч буй үйл явдал гарна. Нөгөө хоёр гаднаас эргэлт авна, орон дээрээ унтана, арай давуу нөхцөлтэй байдаг. Б.Содномдаржаагаа шоронгийн дэглэлтээр дэглэнэ. Хэргээ хүлээ л дээ чи гэсэн маягтай дэглэнэ. Шээсний тухайд хамт хоригдож буй ялтан түмпэн шиг юманд шээж байгаад Ц.Амгаланбаатар байгаа юм. Тэгээд тэр хоёр барилцаж авч байгаа үйлдэл болно. Нүцгэн байгаа үйл явдал дээр Т.Чимгээ унтаж байгаад хаалга онгойнгуут сэрнэ. Цээж нүцгэн, халаасандаа гараа хийчихсэн нөхөр орж ирнэ. Т эгээд чи хэргээ хүлээ л дээ, яах гээд байгаа юм, би та нараас болж энд удаан зовмооргүй байна гэж хэлээд нэг тамхи татаад гардаг үйл явдал болж байгаа юм. Ерөнхийдөө би багцалж хэлж байна. 30 орчим минутын бичпэг байсан. Бидэнд товчилсноор үзүүлсэн.
Бичлэгийг олон нийтэд дэлгэх асуудал дээр миний байр суурь гэвэл жүжигчилсэн тоглолт маягаар үзүүлэх хэрэгтэй.
Нэг ёсондоо Б.Содномдаржаа гэдгийнх нь оронд ямар нэгэн жүжигчин тоглуулж, болсон процесс, камерынхаа өрөөг харуулж олон нийтэд үзүүлэх ёстой гэж бодож байна. Түүнээс биш бичлэгийг шууд харуулж болохгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, өндөр настай ээж хүүгээ яаж хоригдож байгаа нөхцөлийг харах сайхан биш. Нөгөө талаасаа шүүх хуралд гэм буруутнаас оролцож буй хүнийг харуулахыг хориглох тохиолдол бий. Үүн шиг хоригдож буй процессийг харуулбал тэр хүний нэр хүнд ямар байх вэ.
Үр хүүхэд нь том болоод ший аав ингэж байсан гэж хэлцэд явбал ямар байх вэ. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд олон нийтэд дэлгэхдээ шууд бус утгаар үзүүлж болно гэж харж байна. Бичлэгийг шууд үзүүлж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэсэн.
Шоронгийн хувцас зөвхөн ялтанд байдаг Түүнээс биш урьдчилан хорих төв дээр энгийн хувцас өмсдөг.
Бидэнд тайлбарлахдаа “Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан” гэж байсан Дүрс дээр энгийн хувцастай нөхөр орж суугаад “Чи хэргээ хүлээдэггүй юм уу. Ямар том гар вэ” гээд цохих гэж байгаа юм шиг үйл явдал болсон Миний харсан үйл явдал ийм Би хуульч болохоор энгийн хүний цочирлоор ярих зүйлийг процессийн хэмжээнд ярина Хувь хүнийхээ хувьд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий прокурор, Хүний эрхийн комисстбичигхүргүүлж, алхам тутамд асуудал гарах болгонл хандаад явсан.
Асуудлын гол нь хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй.
С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэсэн нэрээр асар их төсөв авдаг. Ажлын хэсэг гэсэн нэрээр хэнийг ч хамаагүй шалгадаг, хорьдог. Саяхныг хүртэл хянадаг прокурор нь ажлын хэсэгтээ ороод явж байсан. Прокурор ажлын хэсэгт орж болохгүй. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан тамлаж байхадХууль зүйн сайд нь хэн байсан юм. Миний мэдэхээр 2015 он гэхээр Д.Дорлигжав л байсан. Прокурор хүн улс төрийн албан тушаалтан болно гэдэг зөв зүйл биш.
Зөвхөн С.Зоригийн хэрэг дээрэр эрүүдэг шүүгээгүй. Хүний эрхийн комисс хоригдож буй иргэдийн асуулат дээр ирсэн өргөдлийн 99 хувь нь эрүүдэн шүүсэнтэй холбоотой байгаа. Эрүүдэн шүүсэн гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Эрүүдэн шүүлтийн конвенц гэж байдаг. Тодорхой хэмжээнд эрхээ хасуулаад сууж байгаа хүнийг илт сул дорой байдалд оруулж байгаа нь эрүүдэн шүүлт мөн" гэв.