НИТХ хуралдаж, хотын даргаа дахин сонгоно
2019.02.21

НИТХ хуралдаж, хотын даргаа дахин сонгоно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2019.02.21/ хуралдаж,  НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаан  энэ сарын 26-ны 11.00 цагт болох аж.

Өнгөрөгч  нэгдүгээр сарын 16-нд НИТХ  хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ.  Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм.

Тиймээс хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой.