
2019.02.04
Төрийн дээд одонгоор шагнав
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр салбартаа идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд одонгоор шагналаа. Шагналыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардуулан өгсөн юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- АМГТГ-ын Орлогч дарга Мижиддоржийн Энхжаргал,
- ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч Сэрээнэнгийн Жаргалан,
- МУИС-ийн Ахмад багш Дангиндоржийн Доржготов
- “Гео-Эрин” ХХК-ийн захирал Батчулууны Баасан
Алтан гадас одон
- Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
- Яринпилын Ариунчимэг
- Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
- Лувсанцэдэнгийн Уранбилэг нарыг тус тус шагналаа.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр салбарын сайд Төрийн дээд одонгоор шагнуулсан хүмүүст баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүссэн юм.