С.Эрдэнэ: 60 тэрбумын схем үнэн бол та нар бүгдээрээ бүтээгдэхүүн нь
2019.01.29

С.Эрдэнэ: 60 тэрбумын схем үнэн бол та нар бүгдээрээ бүтээгдэхүүн нь

Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

С.Эрдэнэ: Цаашдаа олонхи болсон нам хүч түрээд хуульд өөрчлөлт оруулах замаар хүссэн хүнээ зайлуулж, хүссэн хүнээ томилдог замаар явах уу? 60 тэрбумын сүлжээг нотлогдсон гэж үзэж байгаа бол энэ танхимд сууж байгаа МАН-ын 64 гишүүн бүгд тэр системийн бүтээгдэхүүн. Бүгд огцор. Ганцхан хүн дээр бүх хэргийг овоолж тавьчихаад өөрсдөө цэвэр үлдэх гэж байна. Та нар үүнийгээ бүх шатандаа амаа цуцтал нотолсон. УИХ-ын даргын огцруулсаны дараа төрийн албан тушаалтнуудыг солих уу? 60 тэрбумаар өнөөдрийг 65 гишүүнийг М.Энхболд гаргаж ирсэн. Энэ гишүүд бүгд тантай ярьж, тохирч, таны дэвшүүлсэн хүмүүс мөн үү? Эсвэл танаас гадуур нэр дэвшээд гарсан юм бэ?

Д.Лүндээжанцан: Давхар дээлийг хязгаарлаад, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дэшлүүлээд, үнэхээр болохгүй бол хууль, шүүхийн тоготлцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. 3 сонгуулийн хууль, улс төрийн намын хууль, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн дэвжийн тухай хуульд өөрчлөлт орохоор ажлын хэсэг гараад ажиллаж байна. Гэхдээ гацаад байна. УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг баймаар байна. УИХ-ын гишүн болгон ойлголцоод, энэ бүх хуулиуд дээр ажиллаж байна. Бид өмнөх ажлаа хийж байна. Төрийн албаны хуулийг шинэчлээд сонгууль болгоны дараа бужигнадгийг болиулсан.

М.Энхболд: Улсын ерөнхий прокурор 60 тэрбумын хэрэг биш. Зөвхөн яриа гэж хэлж байсан. Хууль хяналтын байгууллага 1 бус удаа шалгаж, тодорхой дүгнэлтүүд гарсан. Шалгалтыг нь үнэн зөвөөр нь шалгаад эцэс болгох ёстой гэж бодож байна. 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлыг нээлттэй ярилцлага хий гэж би өмнө нь хэлсэн. Хийлгэхийн төлөө явна. Энэ танхимд сууж байгаа 64 хүн миний гарын үсэг зурж, сонгуулийн байгууллагад нэрийг нь өгсөн хүмүүс. Ямар нэгэн хөрөнгө, мөнгө авсан зүйл байхгүй.