2019.01.17

Ц.Цогзолмаа: Төрийн албаны маргаан үнэхээр тасардаггүй юм байна лээ

Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журмыг батлах тогтоолын төслийг хэлэлцэв

Энэ үеэр БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа зарим практик асуултуудыг асуулаа. 

Энэ хуулийн төслийн ач холбогдлыг өндөрт үнэлж байна. Яагаад гэвэл өнөөдөр төрийн албан хаагчдын чадамж, ажлаа гэсэн сэтгэл зэрэг маш олон асуудлаас төрийн албаны нэр хүнд шалтгаалж байгаа. тийм учраас энэ хуулийн төслөөр орчин цагт төрийн албан хаагчид тавьж байгаа шаардлага, нөгөө талаараа бидний өнөөдөр яриад байдаг олон асуудлыг энэ хуулиар зохицуулна хэмээн үзэж байгаа. 

Сая би төрийн байгууллагыг нэг жил гаруй удирдлаа. Үнэхээр төрийн албаны маргаан тасардаггүй юм байна. Үнэхээр маргаан тасардаггүй, шийдвэр нь хувь хүнийг харсан шинжтэй байдаг юм байна. 

Асуулт байна. Шинээр томилогдох гэж байгаа хүмүүсийн асуудлыг яг тодорхой байдлаар хэрхэн зохицуулж байгаа юм бэ. Өнөөдөр нэг сонин зүйл байгаа. Мэргэжлээрээ сургууль төгсөөд төрийн албанд орох гэхээр чи төрийн албанд ажиллаж байгаагүй юм байна гээд буцааж байна. Үүнийг хэрхэн шийдэхээр байгаа вэ?

Төрийн албан маш тогтворгүй байгаа гэдгийг өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хурлаар танилцуулж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсээ хэрхэн чадавхижуулж байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.