2019.01.03
Д.Тэрбишдагва: Оюу Толгойн ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулад бэлэн
Оюу Толгойд шалгалт хийх ажлын хэсэг төрийн ордонд үргэлжилж байгаа гацаанаас үүдэн дүгнэлтээ хэлэлцүүлж чадахгүй хэмжээнд хүрчээ.
Татвар хууль хяналтын байгууллагатай холбогдох олон ноцтой зөрчлийг ажлын хэсэг гаргаж тавихаар бэлтгээд байгаа юм. Монголын талын эрх ашгийг хамгаалах учиртай төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин хангамж, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр бэлтгэсэн байна. Дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эргэж харах асуудлууд ч байгаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагва хэлж байна.