2019.01.03
Чуулганы хуралдааны өмнө МАН-ын бүлэг хуралдана
Дөрвөн долоо хоногийн хугацаанд хуралдаж чадаагүй УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлогдсон. Чуулганы хуралдааныг 10,35 цагт УИХ-ын дарга М.Энхболд нээж, УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцохыг сануулаад хэлэлцэх ёстой олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж буйг санууллаа.
Үүний дараа, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн болон ойрын хугацаанд үүсээд байгаа олон асуудлуудыг хэлэлцэх, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан юм.
Түүний саналыг дэмжсэнээр чуулганы хуралдааныг түр хааж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар боллоо.