2019.01.03

Шинэ оны ажлын эхний өдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж чадсангүй

УИХ ын байнгын хороодын хуралдаан ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадахгүй байгаа шиг УИХ ын нэгдсэн чуулган ирц бүрдээгүй шалтгаанаар найм дахь удаагаа хойшлогдсон. Энэ долоо хоногт ч чуулган хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Учир нь УИХ ын дарга М. Энхболд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Харин нөгөө талд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэсэн 40 гишүүний бойкот УИХ ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх хүртэл үргэлжилнэ гэж байгаа юм.