Шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшуулав
Онцгой байдлын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа.
2018 оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ё.Пүрэвсүрэн даргатай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хошууч Ц.Уранчимэг даргатай Давтан сургалт, сэргээн заслын төв шалгарсан бол дэд хурандаа Ж.Алтангэрэл даргатай Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин суман дахь Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарлаа.
Харин дэд хурандаа Д.Чулуунбаатар захирагчтай Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, хошууч С.Даваажаргал захирагчтай Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах анги “Тэргүүний анги, салбар”-аар, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ захирагчтай Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, ахлах дэслэгч Л.Бат-Ирээдүй захирагчтай Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, ахлах дэслэгч Б.Баттулга захирагчтай НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах бүлэг, ахлах дэслэгч А.Алмасбек захирагчтай Баян-Өлгий аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг “Тэргүүний салаа, бүлэг”-ээр шалгарч, шагнал хүртлээ.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагналаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын Түмэнцогт сум дахь Улсын нөөцийн салбарын дарга, ахмад Ц.Мөнхдэлгэр, Баянхонгор аймгийн ОБГ-ын ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц.Дорж, Гамшиг судлалын хүрээлэнгийн үйлчлэгч Д.Бямбаа нар шагнагдсан юм.
Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албанд ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Шилдэг алба хаагчдыг тодрууллаа.
“Шилдэг удирдах ажилтан”-аар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд,
“Шилдэг мэргэжилтэн”-ээр Дорноговь аймгийн ОБГ-ын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батчимэг,
“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр, Өмнөговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баяраа, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С.Мөнхбаатар, НОБГ-ын ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц. Эрдэнэбат, Увс аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Даваабаяр,
“Шилдэг аврагч”-аар НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис, Үндэсний аврах бригадын Аврах тусгай салбарын аврагч, ахлах ахлагч Н.Ганболд,
“Шилдэг холбоочин”-оор Увс аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Н. Ариунаа, “Шилдэг жолооч”-оор Завхан аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батпүрэв,
“Шилдэг ажилтан”-аар Улсын нөөцийн Обьект-03 салбарын нярав, дэд ахлагч А. Отгонжаргал нар тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.