Байгаль орчны салбарын ажилтнууд төрийн дээд одонгоор шагнуулав
2018.12.28

Байгаль орчны салбарын ажилтнууд төрийн дээд одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын  ажилтан албан хаагчдыг Төрийн дээд  одонгоор шагнасныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар гардууллаа .

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий менежер бөгөөд захиргаа, санхүү, туршилт үйлдвэрлэл менежментийн албаны дарга Ч.Пүрэвсүрэнг Хөдөлмөрийн гаяьяаны улаан тугийн одонгоор,  Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяаг Алтангадас одонгоор, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэнг  Хөдөлмөрийн хүндэл медалиар тус тус шагнасан юм. Төрийн дээд одон медалиар шагнуулсан албан хаагчид байгаль орчны салбарт 16-39 жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулжээ.