2018.11.28
Ж.Бат-Эрдэнэ: Зээлийг ажлын байр бий болгох ажилд зориулах нь зүйтэй
Өнөөдөр /2018.11.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газраас 2018.11.17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
“Сангийн яам асуудал оруулж ирэхдээ байгаа онохгүй байна. Хотын захын хороололд амьдарч байгаа иргэд ямар цалин авч, юугаараа амьдарч байгаа та нар мэдэж байгаа юу? Энэ хүмүүсийг амьдралаа авч явах цалинтай ажилтай байлгах нь та бидний үүрэг. Үүний төлөө ажиллах, ажилтай болгох бодлогыг барьж ажилламаар байна.
Анх энэ зээлийн зориулалт Эрдэнэт үйлдвэрт трактор угсрах үйлдвэр байгуулна гэсэн. Үүнийг нь гишүүд тойрогтоо зарласан. Гэтэл энэ ажил хаана очоод замхарчихваа?”
Түүний асуултанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа дэлгэрэнгүй хариуллаа.
Экспортын зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуудан Байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэллээ.