2018.11.14

Н.Учрал: Хүний эрхийн комисс Цахим бодлогын түр хороотой нягт хамтарч ажиллах ёстой

Өнөөдөр /2018.11.14/ Хууль зүйн байнгын хорооны хурлаар  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг сонслоо.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлсэн юм. 

Н.Учрал: УИХ дээр Цахим бодлогын түр хороо байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Сүүлийн үед анхаарал татаж буй сэдэв бол олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлийн ажил. Хүний эрхийн комисстой Цахим бодлогын түр хороогоор дамжуулж нягт хатарч ажиллах ёстой. Олон нийтийн сүлжээн дотор хүний, хүүхдийн эрхийг хамгаалахад технологийн шийдэл, хууль эрх зүйн талаас, соён гэгээрүүлэх ажлуудыг хамт хийхгүйгээр ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй 12 орон тодорхой зохицуулалтыг хийсэн байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээллээс хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр хэвлэл мэдээллийн байгууллагын үүргийг тодорхойлсон. Энэ тал дээр Хүний эрхийн комисс онцгой ач холбогдол өгч, олон улсын байгууллагуудын туршлагыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй байна.

Цахим бодлогын түр хороон дээр хүүхдийг тэдгээрийн эрүүл мэндэд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаад дууссан. Удахгүй засгийн газраас санал авах гэж байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлийг суалгаа хийж, хэд хэдэн УИХ-ын гишүүн энэ хуулийг санаачлахаар ажиллаж байна.

Зөв цаг үе байгаа учраас үүн дээр анхаарал, ач холбогдол өгөхгүй бол цахим гэмт хэрэг сүүлийн 1 жил 1 дахин өссөн. Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд хэн нь хэн бэ гэдгийг тогтоож чадахгүй учраас хувийн мэдээллийг задалдаг болсон. Нийгмийн анхааралд байгаа зээл, тусламж авсан мэдээлэл явж байна. Энэ дотор иргэний үнэмлэхийг задлаад тавьсан. Түүн дээр гэрийн хаяг, регистрийн дугаар байна. Ингээд гэрийн гадаа очоод хүнийг айлгадаг, дарамталдаг. Энэ бол хүний эрхийг хамгаалах байгууллагын гол сэдэв. Төрийн байгууллагууд нь өөрдсөө иргэний мэдээллийг зүгээр өгч байна. Мэдээллийн аюулгүй байдал ийм байгаа түвшинд бид цаашдаа төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй байлгах талаар ярих шаардлагагүй. Гишүүн болгоны иргэний үнэмлэх задарлаа.