2018.10.11

С.Эрдэнэ: Хүний эрхийн зөрчил хавтгайрч байгааг анхаарах цаг болсон

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлынхаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд Хүний эрхийн үндэсний комиссын тайланг сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

С.Эрдэнэ УИХ-ын гишүүн:

"Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байгаа асуудал сүүлийн жилүүдэд хавтгайрч байна. Үүнийг УИХ болон Засгийн газар анхаарах цаг нь болсон. 2008 оны 7-р сарын 1-ний өдөр нас барсан 5 иргэн, цагдан хоригдсон олон зуун залуусын асуудал, С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй олон жилийг үдсэн гэх мэт хүний эрхийн асуудлыг анхаарах хэрэгтэй.

Хүний эрхтэй холбоотой асуудал гэхээр тоож үзэх газар алга. Хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага байдаг. Энэ байгуулллагын тайланг УИХ сонсож тогтоол шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Мөн УИХ-ын Л.Болд гишүүний хэлж байгаа Түр хороог яаралтай байгуулаад явмаар байна. Цаашлаад УИХ-ын үйл ажиллагаа доголдсолн олон асуудал байгаа шүү. Үүнийгээ анхаарч ном журмын дагуу явуулмаар байна.

Ер нь УИХ-ын гишүүний эрхийг маш ихээр хасч байна. Гишүүн горимын санал гаргах эрхтэй. Гэтэл энэ эрхийг хасч болохгүй. Энэ эрхийг хуулиараа нээж өгөх хэрэгтэй. Гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг нээж өгөөрэй."