Монгол улсын нийт хүн амын 36 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг.
2012.09.24
Хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг С.Эрдэнэ сайдад даалгалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргалаа. Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-нээс тооцон, хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, энэ ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгав. Иргэдэд хүүхдийн мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрлөө.
Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд авахаар зохицуулалт хийжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.