2018.10.19
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хорооны хурлаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа.
Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 16-ны өдөр хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авлаа.