2016.09.09

Нэг удаагийн тэтгэмжийн урсгал зардлыг 4,8 тэрбум төгрөгөөр нэмлээ

Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах, цэргийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардал 4 тэрбум 817.1 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай ажлын хэсгийн саналаар санал хураахад санал хураалтад 55 гишүүн оролцсоноос 47 гишүүн зөвшөөрч, 85,5 хувиар дэмжигдлээ.