
2018.10.04
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Хан-Уул дүүргийн 3-р хорооны ахмад настан Т.Хандсүрэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрж өссөн. Тэрээр ажлынхаа гарааг Архангай аймгийн тээврийн газарт диспитчерээс эхэлж байжээ.
Энэ л цаг үеэс хойш Тээврийн салбарт 28 жил тасралтгүй ажилласан. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд нэгэн насаа зориулсан түүний хөдөлмөр зүтгэлийг төр үнэллээ. Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргийн 1 болон 3 хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн юм.
Манай улс нь 1992 оноос эхэлж ахмадын баярыг тэмдэглэж эхэлсэн. Жил бүрийн энэ өдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.