Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭ хамтран эрүүл мэндийн ажилтнуудыхаа нийгмийн баталгааг сайжруулна
2018.10.04

Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭ хамтран эрүүл мэндийн ажилтнуудыхаа нийгмийн баталгааг сайжруулна

Эрүүл мэндийн ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд боллоо.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар болон яамны удирдлагын баг нийслэл хот, 21 аймгийн бүх шатны эрүүл мэндийн  байгууллагын удирдлага, ҮЭ-ийн хороодын гишүүд оролцлоо.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгаа, үүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцууллаа.

Цаашид ҮЭ-тэй хамтран хийх ажлаа төлөвлөн, ярилцлаа. Энэ үеэр салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан тушаал шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллага, хувь хүмүүсийг шагналаа.