2018.09.19
Монгол Улс болон БНХАУ худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх чиглэлд олон талын чармайлт гаргана
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын 15-р хуралдааны хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Жунхуатай уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд Засгийн газрын хоорондын комисс нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бодитой хөгжүүлэхэд чухал түлхэц өгч байгааг харилцан тэмдэглэлээ.