Нүдээ олсон томилгоо
УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан
2018.03.07

Нүдээ олсон томилгоо

Тэрээр гадаад албаны ажилтан мэргэжил эзэмшснээс гадна ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академид суралцаж төгссөн юм. Тиймээс Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ажиллаж байсан туршлагатай. Түүнийг “Мишээл групп” ХХК, Мишээл Экспо-г үүсгэн байгуулагч, НИТХ-ын төлөөлөгчөөр 8 жил сонгогдон, ажиллаж байсан гэдгээр нь бид сайн танина.

Б.Энх-Амгалан Аюулгүй байдлын байнгын хороо-ны гишүүн бөгөөд Монгол Оросын парламентийн бүлгийн дэд даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Тэрээр өөрийн мэргэжил, туршлага дээрээ үндэслэн Монгол Улсын аюулгүй байдал болон гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаан дээр ихэд анхааран ажилладаг.

Мөн тэрээр улс орны эдийн засгийг сэргээн хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэ боломжуудыг нээх нь хамгийн чухал хэмээн үздэг.  

Б.Энх-Амгалан УИХ-д сонгогдон ажилласан эхний өдрөөсөө эхлэн “Монгол Улс мал аж ахуйн орон, малын гаралтай түүхий эдээ бид иж бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгож цааш явах ёстой. Гэтэл татваргүй болгоод ченжүүдийг дэмжиж экспортод гаргасан. Монгол улс нөхөн төлждөг энэ баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж хөгжүүлэхийн төлөө явах ёстой. Бид түүхий эд бэлтгэгч орон болчихлоо” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Б.Энх-Амгалан дөрвөн том төслийг судлаач, эрдэмтдийн хамт боловсруулан Ерөнхий сайд болон харъяа яаманд нь өргөн барьсан байдаг. Үүнд "Хөнгөн Аж үйлдвэр технологийн парк"-ийг барьж, байгуулах төсөл, Монгол Улсад Ази-Европыг холбосон өндөр хурдны мэдээлэл дамжуулах (Data center) төвийг байгуулах төсөл, "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай санал, ОХУ-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг дэмжсэн "Цайны зам" төслүүд орно.

Түүнийг Монгол Оросын парламентийн бүлгийн дэд даргаар томилон ажиллуулсан нь нүдээ олсон томилгоо байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Ц.Нямдорж хэлсэн үгэндээ “Монгол, Орос хоёр улс олон жилийн түүхтэй нөхөрсөг сайхан харилцаатай ч улам идэвхтэй хөгжүүлэх шаардлага байна гэж боддог” гээд энэ удаагийн парламент байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд хоёр улсын парламент хоорондын харилцааг өндөр түвшинд хүргэхийн тулд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэн хэлж байв.

Б.Энх-Амгалан гишүүн хамгийн сүүлд "Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний  Монголын талын ажлын хэсгийн даргаар томилогдон ажилласан.  "Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОХУ-аас малын гоц халдварт өвчин гараад буй зарим аймгуудад явуулын лабротари, малын сэг зэм шатаах криматор зуухыг 21 аймагт олгох, Онцгой байдлын ерөнхий газарт нисдэг тэрэг, Иргэний нисэхийн салбарт "Супер жет-100" онгоц нийлүүлэхээр ажлын хэсгийн хурлаар яригдсан. Мөн цаашид хил орчмын ойн санг хамгаалах, Сибирээс орж ирээд буй хортон шавьжийг устгахад хамтран ажиллах, хил орчмын гал түймэртэй хамтарч тэмцэх, манай улсаас ОХУ руу цутгадаг гол мөрний эх ундаргыг хамгаалах зэргээр хил орчмын бүс нутаг, байгаль экологийг хамгаалахад хоёр талын эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг байгуулах, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах, гадаад худалдааг өргөн утгаар баяжуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах талаар яриа, хэлэлцээрүүд болсон.

"Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний оросын талын ажлын хэсгийн дарга ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Монголын талын ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нар

Тэрээр УИХ-ын гишүүн болсоноос  хойш хоёр хөрштэйгөө уламжлалт найрсаг харилцаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд олон ажлыг хийж амжуулжээ. Тодруулбал,

1

ӨМӨЗО-ны "Бугатын өдрүүд" хөрөнгө оруулалт, эдийн засгийн нэгдсэн арга хэмжээ Монгол улсад анх удаа зохион байгуулагдав.

2

ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын дарга удирдлагуудыг хүлээн авч уулзан хоёр орны хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

3

Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн сенатор С.В Калашниковийн Бүрэн эрхт бие төлөөлөгч н.Епимович, Сибирийн бүсийн Гадаад орнуудтай харилцах соёл, эдийн засаг хамтын ажиллагааны Сибирийн ассоциацийн Ерөнхийлөгч Островерхов П.В нарыг хүлээн авч Орос Монгол хоёр орны соёл, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаадын багтаамжтай зах зээлд гаргах зорилгоор төр захиргааны байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй хамтарсан уулзалт хийв.

4

ОХУ-ын Хабаровск бүс нутаг дахь Хурлын Думын даргын Зөвлөх Бирюков Владимир Анатольевичтай уулзаж, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

5

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын Зөвлөх Аржаев Игорь Николаевич, аташе Безруков Станислав Сергеевич нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

6

БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны дарга Ким Мён Рун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол–Солонгос хоёр улсын хооронд мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн салбарт хамтын ажиллагааг идэвхижүүлэх, контент, оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал, мөн Монгол улсад олон улсын чанар, стандартын шаардлага хангасан телевизийн цамхаг бүтээн байгуулах талаар ярилцав.

7

"Орос-Монголын хамтын ажиллагаа" эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Новосибирск хотод зохион байгуулагдсан. Мужийн амбан захирагчийн нэгдүгээр орлогч В.М Знатков болон салбарын сайдуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, барилга хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлд олон талт хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх талаар хэлэлцээр хийв.

8

Сингапурын хөрөнгө оруулагч Фреди Куантай уулзаж, Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн талаар санал солилцов.

9

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаж Бугат хотын удирдлагууд болон ган төмөрлөгийн үйлдвэрийн дарга нартай уулзаж, Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор буюу "Цайны зам" төслийг хэрэгжүүлэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.

10

ОХУ-ын төрийн думын депутат, ОХУ-ын төрийн дум дахь байгалийн нөөц, эд хөрөнгө, газрын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Будуев Николай Робертовичтой уулзаж, Монгол-Оросын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, ОХУ-Монгол Улс хоорондын өндөр, дээд төвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцэл, хоёр орны ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

11

ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийн урилгаар тус мужид зочиллоо. Айлчлалын үеэр мужийн амбан захирагч Толоконский Виктор Александрович, Новосибирск мужийн амбан захирагч Локоть Анатолий Евгеньевич нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

12

ОХУ-ын Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн "ЛЭМЗ" нэгтгэлийн тэргүүн Кислуха А.Е, хууль эрхзүйн хэлтсийн дарга Михальчук В.И нартай уулзаж, иргэний агаарын тээврийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Монгол Улс агаарын орон зайд өөрийн хяналтыг тогтоох боломж бүрдэх юм.

13

"Монголын өдрүүд 2017" эдийн засгийн чуулга уулзалт, соёлын нэгдсэн арга хэмжээ ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монголын талаас 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсоны 10 нь орон нутгийн үйлдвэрлэгчид байлаа. Хянганы экологийн цэвэр, ногоон бүтээгдэхүүнийг Монголын ард түмэн мэддэг болсон шиг Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хянганы ард иргэд талархан хүлээн авдаг болсныг хоёр тал онцлон тэмдэглэлээ.

14

ОХУ-ын Ерөнхийлөгч В.И Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид Санкт-Петербург хотноо 06 дугаар сарын 01-03-нд "Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцлоо.

15

ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засаг дарга Чи Бат болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөдөө аж ахуй, гадаад худалдааны чиглэлд өмнө эхлүүлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мод үржүүлэх, цагаан хусыг нутагшуулах, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.

16

Энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох "Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017" эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах Оросын талын ажлын хэсгийн дарга ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн хорооны орлогч дарга С.В Калашниковтой Москва хотноо уулзаж, форумын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

17

Евразийн эдийн засгийн комиссын Интеграчлал хариуцсан Сайд Валовагийн бие төлөөлөгч Ф.В.Черницын болон албаны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Евро Азийн эдийн засгийн комисс Монгол Улстай хамтран ажиллах, Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргахад татварын хөнгөлөлт үзүүлэх талаар зөвлөлдлөө.

18

ОХУ-ын Төрийн думын 2011-2016 оны орлогч, Төрийн Думын "Шударга Орос" намын бүлгийн орлогч дарга, Төрийн Дум дахь Орос-Монголын парламентын бүлгийн дарга С.М Мироновийн орлогч А.Л Романовичтай уулзлаа. Уулзалтаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох "Монгол Оросын хамтын ажиллагаа" эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын Төрийн Думын гишүүдийг оролцуулах талаар ярилцлаа. Саналыг ОХУ-ын тал талархан хүлээж авлаа

19

ОХУ-ын "Ростелеком" компанийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн захирал А. Халевински болон тус компанийн удирдлагуудтай уулзаж, Ази Европыг холбосон өндөр хурдны дата төвийг Монгол Улсад байгуулах, энэ чиглэлд хамтран ажиллах талаар ажил хэргийн санал солилцлоо.

20

ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандр Кубаровичтой уулзаж, 2017 оны 10 дугаар сарын 02 -ноос 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох "Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017" эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцоод, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх ажилд бодит хувь нэмрээ оруулах ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээнд ноён элчин сайд анхаарал тавьж, дэмжиж ажиллахаа илэрхийлж, үнэтэй зөвлөгөө өгөв.

21

"Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017" хоёр орны бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад хоёр орны 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар ба "Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгтгэл"ЛЭМЗ" хувьцаат нийгэмлэг хооронд, “Онцгой байдлын ерөнхий газар” ба Олон улсын хамтын ажиллагааны Сибирийн ассоциаци нар Харилцан ойлголцлын Санамж бичигт, "МИАТ" ХК ба ФГУП “СИБНИА ИМ.С.А.ЧАПЛЫГИНА” ТВС-2МС төсөл дээр хамтран ажиллах тухай Хэлэлцээрт,"Мишээл Экспо" ХХК ба "Монре-транс" групп компани нар хамтран ажиллах тухай Санамж бичигт, "Ашигт Фиид" ХХК ба "Байкальсая лесная" компани тус тус хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

22

Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга, бүлгийн гишүүд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

23

Уулзалтаар хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн бүсийн нэвтрэх чадварыг хоёр талдаа сайжруулах, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, голын эх, ойн сав газрыг хамгаалах, Монголоор дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах тодорхой санал хэлж, хэрэгжүүлэх бодит боломж, бололцоо байгааг онцлов.

24

Манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Зөвлөлийн холбооны хурлын гишүүн, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүдийн хамт хүлээн авч уулзлаа.

25

Хабаровскийн хязгаарын Эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагааны сайдын орлогч Тарасов Максим Анатольевич, Соёлын сайдын орлогч Купченко Ирина Александр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэгдүгээр орлогч Король Александр Михайлович, спортын сайд Чикунов Дмитрий Сергеевич, Улс төр, газар өмчлөл, хөрөнгө оруулалтын яамны инноваци хөгжүүлэлтийн газрын дарга Кузаков Денис Геннадьевич, Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Хөдөө аж ахуйн яам, Байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны яамны удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Хабаровскийн хязгаарын мужууд Монгол улстай гадаад худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, байгаль орчин, голын эх, ойн санг хамгаалах, оюутан солилцооны чиглэлд хамтран ажиллах, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

26

БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Тунлиао, Улаанцав, Улаан хотуудад ажлын уулзалт хийлээ. Эдгээр хотуудаар дамжин өнгөрөх гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулах, бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл урлаг, гадаад худалдааны чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, бодит үр дүн гаргаж ажиллахаар тохиролцлоо.

27

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовын Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд "Буриад улсад хөрөнгө оруулах боломжууд" бизнес уулзалт Улаабаатар хотноо зохиогдож байна. Уг чуулга уулзалтаар газар тариалан, аж үйлдвэр, барилга, зам тээвэр, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн салбарт талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бололцоо, татварын хөнгөлөлт, төслийн зээл, хууль эрхзүйн тааламжтай орчныг бүрдүүлэхэд хоёр талын оролцооны талаар ярилцлаа.

28

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Господарев Алексей Николаевич болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ирэх 06 дугаар сард хоёр орны Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах "Монгол-Оросын санаачилга 2018" эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажил, ОХУ-аас Монгол Улсад олгогдох санхүүгийн схемийн талаар ярилцлаа.

29

ОХУ-ын Красноярск хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Кузьмин Евгений Алексеевичыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээний бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

30

"Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний оросын талын ажлын хэсгийн даргаар ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Монголын талын ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан томилогдон ажиллав.