Бангладеш улс осол гаргаж, хүний амь хөнөөсөн хүнд цаазын ял онооно
Өнгөрсөн долдугаар сарын 29-нд Бангладеш улсын Дакка хотод автобус хурд хэтрүүлснээс авто замаар гүйж явсан эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийг дайрснаас хүүхдүүд амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед автобусны жолооч зорчигч авахын тулд өөр автобустай уралдсанаас хяналтаа алдсанаас уг осол гарсан гэж тодорхойлсон байна.
Энэ хэрэг гарснаас хойш авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг эрх баригчдаас шаардаж арван мянган сурагч, оюутнууд сүүлийн долоо хоногийн турш Бангладешийн нийслэлд жагсаал хийж байна.
Жагсаалын улмаас авто замын хөдөлгөөн саатаж, автобус, автомашинууд явах боломжгүй болж, жолооч нарын автомашин жолоодох үнэмлэхийг шалгахыг шаардсан байна. Жагсаалд оролцож байгаа 17 настай хүү BBC телевизэд ярилцлага өгөхдөө:
“Бидний хүсч байгаа ганц зүйл бол авлига, хээл хахуулийг устгах, мөн жолооны үнэмлэхийг хамаагүй шууд олгохгүй байхыг хүч байна” гэжээ.
Ийнхүү олон хоногийн турш тэмцэл хийсний эцэст тус улсын Засгийн газраас автын осол гаргаж, хүний амь хөнөөсөн этгээдүүдэд цаазын ял оноох хууль гаргахаа амласан байна.
Жагсагчдыг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн бол зарим газарт резинэн сум хэрэглэсэн мэдээлэл ирж байна. Үүний дараа 40 гаруй хүн бэртэж, доод тал нь гурван оюутныг эмнэлэгт хүргэжээ. Гэхдээ эрх баригчдын зүгээс энэ үйлдлээ няцаасаар байгаа юм.
Сурагч, оюутнуудын тэмцлийг зогсоохын тулд засгийн газар мобайл интернэтийн үйлчилгээг хаахад хүрсэн юм. Эмнести Интернэшнл байгууллага жагсаал тэмцлийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг засгийн газраас шаардсан байна.