2010.11.01

Ач холбогдол нь багассан асуудлыг хэлэлцэв

УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг зарим гишүүд ийн дүгнэв. Учир нь өнгөрөгч нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах, техник эдийн засгийн үндэслэл, тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонссон юм. Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Даш.Зоригт танилцуулсан.  Тэрээр хэлэхдээ "Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК-ийн ирүүЛСЭН ХӨрӨНГӨ ОруулаЛТЫН ГЭрЭЭ байгуулах хүсэлт, гэрээний төсөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага хангасан тул гэрээ байгуулсан гээд манай Улсад мөрдөж байгаа "Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавих шаардлагууд техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах заавар"-ын дагуу Оюу толгойн бүлэг ордыг ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үзүүлэлтүүдийг боловсруулсан хэмээв.

 

Асуулгын хариуг сонсож байгаатай холбогдуулан нэр бүхий 10 гаруй гишүүд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаас асуулт асуусан юм.

 

Энэ үеэр гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргав. Учир нь асуулга тавьснаас хойш 10 сарын дараа хариуг нь сонсох нь цаг хугацааны хувьд үнэ цэнэгүй болгож байна хэмээсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайдад асуулт тавьж байхад Ерөнхий сайд болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яам зэрэг холбогдох яамдын сайдууд байхгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, асуулга тавьсан С.Эрдэнэ гишүүн "Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьсан. Гэтэл нэгдүгээр сард тавьсан асуулгын хариуг одоо өгч байна. Асуулт тавьснаас хоёр сарын дараа "Оюу толгой"-н гэрээ батлагдчихсан тул энэ асуулгын үнэ цэнэ алдагдчихсан" хэмээн гомдоллоод хариу өгөх ёстой Ерөнхий сайд ч алга. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Даш.Зоригт л зарим албадтайгаа ирсэн байна" гэж нэлээд ууртай хэлнэ лээ.

 

Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хандан "Танай яам Оюу толгойгоос хангалт-тай ашиг оллоо ш дээ. Одоо ард түмэндээ өгөх болоогүй юм уу. Авилга авсан бол амаар чинь гарч дууслаа ш дээ" хэмээн "амыг" нь асуув. Түүний хариуд Даш.Зоригт сайд "Засгийн газар гэрээний хүрээнд л ажиллаж байна. Авилгын тухайд хэрэв авилга авсан бол тухайн байгууллага нь шалгана биз. Хувь хүн рүү дайрч байгаа бол би ч гэсэн хариу хэлж чадна шүү" хэмээн амандаа бувтнаад чанга яригчаа хаачихав.

 

Энэ өдрийн чуулганд үг хэлсэн гишүүдийн олонх нь "Оюу толгой"-д ажиллах монгол ажилчдын тоо, тэдний авч буй цалингийн талаар хөндөж байв. Өнөөдөр "Оюу толгой"-д 3369 монгол иргэн ажиллаж бай-гаа хэмээн салбарын сайд нь мэдээлэлдээ дурдсан ч үнэхээр ийм хэмжээний монгол хүн байгаа эсэх, гэрээнд заасан 60:40 гэсэн харьцаа хадгалагдаж байгаад эргэлздэгээ илэрхийлж байлаа. Түүнчлэн монгол ажилчдын авч буй цалин яг хэд байдгийг нууцалдаг, "Айвенхоу майнз" нь Монголын газар нутагт үйл ажиллагаагаа явуулдаг атал, Мон-голын хууль тогтоомж огт үйлчил дэггүй тухай хэлэх гишүүд ч байлаа. Ер нь "Оюу толгой"-н гэрээ монголчуудад бус гадныханд зориулсан гэрээ болсон гэх нь ч байв.

 

Харин Н.Ганбямба гишүүн "Оюу толгой"-н техник, эдийн засгийн үзүүлэлтийн тооцоог хэн хийсэн юм. Бид өндөр түвшний мэргэжилтнүүдтэй шатрын нүүдэл хийгээд эхэлчихсэн байна. Сүүлд нь уучлаарай, олон улсын нягтлан бодох бүртгэлд ийм байдаг юм гээд баахан өөр тоо аваад ирвэл яах вэ" хэмээн болгоомжилж буйгаа хэлсэн.

 

Ө.Энхтүвшин гишүүн гэрээг нь байгуулчихсан мөртлөө л ахин дахин яриад байх юм. Ингээд яриад байж болдог юм уу. С.Баярцогт сайд салбартай нь холбоотой нэг асуудлыг би гэрээнэзс засчихъя гэж аль дээр хэлж байсан. Гэрээг чинь байгуулаад архивт хадгалчихдаггүй юм уу. Гаргаж ирээд л засаад байж болдог юм уу" хэмээсэн.

 

Энэ бүхэнд Даш.Зоригт сайд уурлаж нэг, учирлаж нэг тайл-барласаар чуулган өндөрлөсөн юм. Төгсгөлд нь энэ өдрийн чуулганыг даргалан явуулсан УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэрэв Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн асуулга тавьсан бол үүнээс хойш Засгийн газрын тэргүүн болон холбогдох сайдуудыг байлгаж байх үүргийг хурал зохион байгуулагчдад өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.