Г.Баярсайхан: Оюутолгойг цээжээрээ хамгаалагчдад асуудал бий л байх
2010.08.24

Г.Баярсайхан: Оюутолгойг цээжээрээ хамгаалагчдад асуудал бий л байх

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцсан юм. 

-Шинэ парламентын орд­ны ажил намар эхэлнэ. “Ногоон бүлэг” эсэргүүцэж мод тариад нэмэр болсон­гүй дээ?

- Монголын төр нэг гараараа байгаль орчноо хамгаалаад, нөгөө гараараа сүйтгэж болохгүй. Төр  өөрөө үлгэр дуурайл болж байж иргэд хуулиа хүндэтгэнэ шүү дээ. Гэтэл энэ зарчим хэдийн алдагджээ.

-Намар хүрз, жоотуу барь­сан барилгын  ажил­чид ажлаа эхэлбэл “Ногоон бүлэг”-ийнхэн арга мухар­дах юм биш үү?

-Бүлгийн гишүүд хойд талын сааданд гараад зогс­чих­но. Эксковатрын шанага нь хүчтэй байх уу, иргэдийн тө­лөө­лөл нь хүчтэй байх уу гэд­гийг харна даа. Бид буруу зүйл ярьж байж уу үгүй юу гэд­гийг ойлгох тэр өдөр ирэх л байх.

-УИХ-д МАХН-ын, АН-ын гэсэн хоёр л бүлэг бий. Түүнээс биш “Ногоон бүлэг” гэж байхгүй гэж байсан. Энэ үнэн үү?

-Тиймээ, албан ёсны бүлэг гэж хэлж болохгүй.Бид бол эрх ашгийнхаа төлөө нэгдсэн бүлэг. Манай бүлгийн
гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Ту­хайл­бал нэг асуудал дээр дөр­вөн гишүүн нэгдэж байхад, зарим дээр нь 20 гаруй ги­шүүн ч нэгдэх тохиолдол бий. Гол нь байгаль орчныг улс­төржүүлмээргүй байгаа юм.

-Парламентын ордон барихыг эсэргүүцэж нэр бүхий 26 гишүүн гарын үс­гээ зурсан байдаг. Гэ­тэл тэдний зарим нь асууд­лаа сайн ойлгоогүй байсан гэхчлэн янз бү­рийн шалтгаанаар нэрээ татсан байна. Зарим нь бүр албан тоот өгч нэрээ татсан байсан. Ингэхээр парламентын ордон бари­хыг эсэргүүцэж байгаа нь С.Оюун, Ц.Мөнх-Оргил, та хэд л байх шиг байна?

-Эргэж буцаж байгаа гишүүд бий гэсэн. Энэ бол тухайн хүний л байр суурь байх. Тухайн гишүүний саналыг
хүндэтгэнэ. Бидний гол санаа бол бүх юмыг хөрөнгө мөнгөний хүчээр харж, түрж явах нь буруу. Ой модон дотор эксковатр  ойг сүйтгэж, гол горхийг үгүйрүүлж байгаатай л адил.

МОНГОЛЫН ТӨР ЮМАНДАА ЭЗЭН БАЙХ ЁСТОЙ

 

- Гол ус, ойн сав газарт ашигт малтмал эрэх хайх, олборлохыг хориглосон хууль батлагдаад жил болох гэж байна. Гэтэл хууль амьдрал дээр огт хэрэгжсэнгүй. УИХ амьдрал дээр хэрэгжих боломжгүй хууль  баталчихав уу, аль эсвэл ямар нэгэн хүчин зүйл үүнд хамаараад байна уу?

-Уул уурхайн лобби асар их хүчтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тэр лобби тодорхой хэмжээгээр энэ хуулийг
хэрэгжүүлэхгүй байхад нөлөөлж байгаа. Тодорхой хэмжээгээр хөрөн­гө оруулчихсан хүмүүс түү­нийгээ нөхөж авахын тулд хугацааг нь сунжруулах гэсэн оролдлого. Ингэснээр өнөөх алт, зэсээ ухаад авчих хугацаа хожиж байгаа юм л даа. Төр нэгэнт гаргасан шийдвэрээсээ буцаж болохгүй. Хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсох хэрэгтэй. Координатын асуудал тодорхой болсон гэж байсан.
Тэгэхээр намар улс төр идэвхжээд ирэхээр энэ асуудлыг эрчимжүүлэх байх.

-Ой, усны сан, савд лицензтэй компаниудын лицензийг цуцалсны хариуд их хэмжээний  нөхөн төлбөр олгохоор болоод байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Компаниуд нөхөн олговор нэхэж байгаа бол бид хариуд нь байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилнэ. Монголын төр тэдний байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлнэ. Компаниудаас нийт 200
гаруй тэрбум төгрөг нэхэхээр болсон. 1000 гаруй лицензийг нь цуцлахаар төлөвлөөд байна. Түүнээс ашиглалтын лиценз 300 гаруй байсан байх.

-Нөхөн сэргээлт хийсэн гэх асуудал үүсгэсэн гэж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн үү?

-Нэр төдий л зүйл хийсэн. Байгаль орчин сүйтгэчихээд таван мод суулгасан гэх. Өнөөх нь технологийнх нь
дагуу тарьж ургуулаагүй  болохоор ургадаггүй. Ийм байхад нөхөн сэргээлт хийсэн гэх нь зохисгүй яриа. Тэгэхээр бид ч гэсэн эдгээр компаниас байгаль орчин сүйтгэсэн нөхөн төлбөрийг ямар ч байсан нэхэмжилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Орхон голын байдалтай танилцсан уу?

-Танилцсан. Орхон гол  асар их хэмжээгээр булин­гарт­­сан байна лээ. Янз бүрийн хи­мийн бодисоор хордсон байна. Цианит, натри гээд Менде­леевийн үелэх систем тэр чигээрээ Орхон голд урсаж байхад яаж ч амьд амьтан байх билээ. Гол ус, ойн сав газарт ашигт малтмал эрэх хайх, олборлохыг хориг­лосон хууль хэрэгжиж эхэлсэн бол өнөөдөр ийм байдалтай болохгүй л байсан байх.

-Орхон голын бохир­дуулагч нь “Алтан Дорнод” компани. Тус компаниар нөхөн сэргээлт хийлгэх асуудал юу болох бол?

-Байгаль орчин сүйтгэ­сэн нөхцөлд өнөөгийн мөр­дөг­дөж байгаа хуулиар хэдэн төгрөгөөр торгосон болоод л өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, цоорхой ихтэй хуулийн уршгаар байгаль орчин сүйдсээр л байна. Ер нь байгаль орчинд хөрөнгө мөнгө гаргахгүй нь тодорхой боллоо.

-Тэгэхээр энэ гажуудлыг хэрхэн арилгах гэж?

-Батлагдсан хуулиа хэ­рэг­жүүл­дэг л болох хэрэг­тэй. Ингэхдээ зөв, зүй­тэй байдлаар. Гэхдээ хуу­лийн цоорхойг ашиглаж, хуулийг гууль болгохдоо гол нь биш.

-Тийм боломж өнөөдөр Монголд бий болов уу даа?

-Зохих хариуцлага хүлээл­гэх эрх бүхий байгуул­лагууд нь байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гадна дотны компаниудтай хуу­лийн хүрээнд хариуцлага тоо­цох хэрэгтэй. Монголын төр юман­даа
эзэн байх ёстой шүү дээ.

САЙДУУДАД ИРГЭД ҮНЭЛЭЛТ ӨГЧИХНӨ

 

-УИХ-ын гишүүд Оюу­толгой­гоос болж хоёр хуваагдаад байсан. Урд хөршөөс  боловсон хүчин, хоол хүнс, барилгын материал гээд бүхий л зүйлээ импортлохоор ярь­сан гэл үү. Энэ асуудалтэгээд юу болсон бэ?

-Оюутолгойн гэрээ сайн болж чадаагүй. Дээрх асуудлууд хамтарсан Засгийн газар муу гэрээг үзэглэсэнд байгаа юм. Оюутолгойн гэрээг батлах үед цөөн хэдэн гишүүн л эсэргүүцэж байсан. 

-Гэрээг явц дунд нь сайжруулаад засах боломж бий биз дээ?

-Харамсалтай нь Оюутол­гойн гэрээ анхнаасаа ил тод болж чадаагүй учраас олон муу үр дагаварыг авчирч бай­гаа. Тиймээс энэ гэрээг сайж­руулна гэдэг бэрх­шээлтэй.

-Сүүлийн үед боловсон хүчний асуудал нэлээд хур­цаар хөндөгдөх боллоо. Энэ талаар таны хувьд су­далж мэдсэн зүйл бий юу?

-Боловсон хүчний асуудал дээр бид давуу байдлаар хан­даж чадахгүй. Муу гэрээ хийгдсэн юм чинь цаад
хөрөнгө оруулагч тал дураараа л авирлана шүү дээ.

-Засгийн газраас Оюу­тол­гойдажиллах бо­лов­сон хүчнийг бэлтгэж эх­лэх шийдвэр гаргасан. Энэ таны санаанд нэг л хүрэх­гүй байх шиг?

-Монголын төр бодлогоор уул nуурхайд ажиллах болов­сон хүчнийг бэлтгэж эхэлж бай­на. Гэхдээ далайц нь бага. Нэг хэсэг нийгмийн тал руу боловсон хүчин бэлт­гэж байсан бол одоо бүтээн байгуулалт руу чиглэх болол­той. Нөгөөтэйгүүр, “Оюу­толгой” компани өөрсдөө бо­лов­сон хүчин бэлтгэнэ гэж гэ­рээнд заасан шүү дээ. 

-УИХ-ын гишүүдийг Фрийд­­ланд гэх нөхрөөс нэг сая ам.доллар авсан гэ­дэг юм билээ. Энэ хэр үндэс­лэл­тэй юм бэ?

-Оюутолгойн төлөө нойр хоолгүй  зүтгэж байгаа УИХ-ын гишүүд  бий. Тэд   уг  төс­лийн төлөө  нүдээ   ухаад өгө­хөд ч бэлэн байдаг. Гэхдээ мөнгө төгрөг авсан эсэхийг нь мэ­дэхгүй юм. Хардах үндэслэл бий л болов уу. Оюутолгойг цээ­жээрээ хамгаалж байгаа улс­төрч­дийн хувьд асуудал бий л байх.

-Гэрээг үзэглэсэн гурван сайдыг үүнд хамгийн ихээр буруутгах боллоо. Үнэхээр тэдний буруу гэж үү?

- Иргэд, олон нийт тэдгээр сайдуудад үнэлэлт дүгнэлтээ өгчих байх аа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.