С.Баярцогт: Гэрээ ямар ч хуультай зөрчилдөөгүй
Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөрт тооцох шийдвэрийг Засгийн газар гаргаж, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх сайд нар мэдээлэл хийлээ. Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын 11 гишүүний тавьсан бүхий л шаардлагыг учир дутагдалтай гээд гэрээ ямар ч хуультай зөрчилдөөгүй болохыг мэдэгдсэн. 2009 оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан гэрээг хүчин төгөлдөр болгох арван болзлыг бүрэн биелүүлсэн гэж үзсэнээ тэрээр танилцуулсан.
Хуралдаан зохион байгуулагч нар Оюутолгойн гэрээг зууны бүтээн байгуулалтын эхлэл гээд шууд утгаараа 3000-4000, шууд бус утгаараа 10000 ажлын байр шинээр нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Нэрлэсэн үнэ цэнээрээ 40 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ээс даруй 6-7 дахин их хөрөнгө оруулах бололцоотой-гоо мэдэгдлээ. Нэрлэсэн үнэ цэнээр гэрээний дагуу нийт ашгийн 53 хувь, өнөө-гийн үнэ цэнээр 66 хувь нь монголчуудынх болно гэж танилцуулсан.
Түүнчлэн "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр өмнө нь бүртгэгдсэн Эдийн засгийн үр ашигтай 25.3 сая тонн зэс бүхий 2.67 тэрбум тонн хүдрийн нөөц дээр тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонн зэсийн нөөцөөс 5.7 сая тонн, 810 тонн алтны нөөцөөс 130 тонн, 5905 тонн мөнгөний нөөцөөс 1457 тонн бүхий 706 сая тонн хүдрийн нөөцийг тус тус "эдийн засгийн үр ашигтай" нөөцөд шилжүүлэн нэмлээ. Ийнхүү эдийн засгийн үр ашигтай нөөцийн хэмжээг 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө бүхий 3.38 тэрбум тонн хүдрээр тооцон нэмэгдүүлэв" гэж мэдээлсэн.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Оюутолгойн ТЭЗҮ-диргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газар яагаад гэрээг хүчин төгөлдөрт тооцов?
Д.Зоригт:
-ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд хоёр хувийн роялтийн асуудлыг хассан. Нөөцийг'2009 оны дол-дугаар сарын 1-нд бүртгэж авсан. Үүнээс 25.3 сая зэс нь үр ашигтай, 19 сая нь тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцөд орсон юм. Харин сая Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 5.7 саяар нэмэгдүүлж, үр ашигтай нөөцийг 31.1 сая болгосон.
-Гэрээ хүчин төгөлдөр болсон болохоор Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д орох гурван гишүүнийг хэзээ томилох вэ?
С.Баярцогт:
-Оюутолгой ХХК-ийн Удирдах зөвлөл есөн гишүүнтэй байна. Гурав нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл байх юм. Эдгээр хүнд гурван үндсэн шалгуур тавина. Хурал англи хэл дээр явах болохоор англи хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой. Монгол Улсын эрх ашгийг төлөөлөх чадвартай байх хэрэгтэй.Гурав дахь нь, Удирдах зөвлөлийн хуралдаан дээр ярьсан үйл явдлын талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэх чадвартай байх ёстой. Засгийн газар гурван хүнээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, ойрын хугацаанд Оюутолгой ХХК-ийн Удирдах зөвлөлд орох хүмүүсийг Төрийн өмчийн хороо томилно.
-Урьдчилгаа зээлийн хоёр дахь хэсэг 50 сая доллар хэзээ орж ирэх вэ. УИХ-ын гишүүд хүүтэй авч байгаа зээлээ урьдчилгаа гэж тайлбарласан шалтгааныг тодруулахыг хүссэн байна лээ?
-Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор орж ирэх ёстой. Тохирсон ёсоор дөрөвдүгээр сарын 2-нд чекээ авч, 5-нд манай дансанд орж ирнэ. Бид энэ удаагийн 50 сая долларыг 1.75 хувийн хүүтэйгээр, өмнө 100 саяыг ч ийм хүүтэй авсан. Нийт дүнгээрээ бол 250 сая ам.доллар хоёр хувийн хүүтэй болж байна гэсэн үг. Хоёр хувийн хүү гэдэг бэлгэ тэмдэг төдий л зүйл. Урьдчилгаа төлбөр олон янз байдаг. Оюутолгойн үйлдвэрлэл 2013 онд ашиглалтад орох бөгөөд тухайн үед авах татварыг 2009 онд авч байгаа юм. Тэр үеийн 100 сая доллар өнөөгийнхөөс ялгаатай. Магадгүй төгрөгийн ханш чангарч 70 саяыг бид буцааж өгөх болно. Өөрөөр хэлбэл, монголчууд хожих болно.
-Уснынөөц Оюутолгойн үйлдвэрлэлд хүрэлцээтэй юү?
-Эхний жил хоногт 75 мянган тонн хүдэр боловсруулах юм. Оюутолгой ТЭЗҮ-гээр бол 870 л/секунд ус хоногт ашиглах боломжтой байгаа. Энэ нь 110 мянган тоннд хангалттай. Харин өдөрт 150 мянган тонн боловсруулалтыг 2017 оноос хийж эхэлнэ. Эхний долоон жилд ямар ч асуудал байхгүй. Харин энэ хугацаанд усны нөөцийг хайгуул хийж дахин нэмнэ. Технологийн дэвшил, магадгүй "Орхон говь" төслийг ч ярьж байгаа. ТЭЗҮ-ийг таван жил тутам тодотгож байх болохоор асуудал байхгүй.