“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаалах бэлтгэл хангагдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай тус тус танилцлаа.
УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна.
Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэв.
Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.