2018.07.02
Д.Сумъяабазар: 30 сая тонн баяжуулсан нүүрсний үйлдвэрт үнэ цэнэ нь оршиж байна
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар МҮОНРТ-д ярилцлага өгчээ.
-Тавантолгойн орд дээр энэ Засгийн газрын хувьд улс төрийн шийдвэрээ гаргаж, УИХ-аар батлууллаа. Та бүхний анхны оруулж ирсэн төсөл тэр хэвээрээ батлагдаж чадав уу?
-Засгийн газраас Тавантолгойн орд газрыг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах тогтоолын төслийг боловсруулах үүрэг даавгаварыг өгсөн. Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж баталлаа. Олон жил ярьсан Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгийн зах зээл дээрээс шаардлагатай хөрөнгө оруулалт татах ажлыг эхэлж болно гэсэн үг.