2018.08.14

ЕБС-д Эрүүл мэндийн хичээл 7 хоногт нэг удаа ордог байна

ЕБС-уудад Эрүүл мэндийн хичээлийг 7 хоног тутам заахаар болсон.  Тиймээс Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш  нарыг бэлтгэх шаардлагатай болсон юм. Багш нарыг ЭМЯ, БСШУС-ын яам хамтран энэ сарын 10-17-д сургалтыг зохион байгуулж байна. 

Эрүүл мэндийн хичээлийг сертивкат авсан багш заах юм. Үүнээс бус хэн нэгэн дурын багш энэ хичээлийг заахгүй аж. Ингэснээр энэ хичээлийг илүү чанартай явуулах боломж хэмээн харж байгаа юм. Хичээлийг 7 хоногт 1 удаа заах бөгөөд хичээлийг сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар хэрхэн заах вэ гэдэгт сургагч багш нар бэлтгэгдэж байгаа юм. Хүүхдийн нас насанд нь тулгардаг хүндрэлтэй асуудлуудад эрүүл мэндийн багш сайн зөвлөгч, туслагч нь байж чаддаг , зөв мэдээллээр хангаж чаддаг байх ёстой хэмээн үзэж багшаа сонгох дээр хүртэл салбарын яам анхаарч байгаа ажээ.