“Оюутан цэрэг-2018” танилцуулах өдөрлөг боллоо
2018.08.13

“Оюутан цэрэг-2018” танилцуулах өдөрлөг боллоо

Өнгөрсөн 7 хоногт /2018.08.10/ “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойг тохиолдуулан ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг-2018” танилцуулах өдөрлөг боллоо.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессийн тэргүүн Г.Мандах нарын төлөөлөл болон их, дээд сургуулийн удирдлагууд оролцов.

Өдөрлөгийн үеэр ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд албаа хааж буй оюутан цэргүүд үзүүлэх сургалт хийж, 2 сарын хугацаанд сурсан мэдсэн зүйлсээ багш, удирдлагууддаа харууллаа.