2018.07.06
Монгол Улс гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хоёр хуралдааныг удирдлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хоёр хуралдааныг Монгол Улс өнөөдөр /2018.07.05/ удирдлаа.
Улс орнууд гамшиг болсны дараа хор уршигийг нь арилгах, сэргээн босгох ажиллагаанд илүү анхаардаг байсан бол 2015 онд гамшиг ослоос урьдчилан сэргийлж, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татахад ач холбогдол өгдөгж болжээ. Энэ агуулгын хүрээнд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хэрхэн бий болгох, гамшгийн эрсдлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь сэдвийн хүрээнд онцлох хоёр хуралдаан өнөөдөр боллоо.