2018.07.02

Ардчилсан намын "Баруун бүсийн чуулга уулзалт" боллоо

Арчилсан намын Баруун бүсийн чуулга уулзалт боллоо. Чуулганд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг болон Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Ардчилсан намын хорооны 1000 гаруй гишүүд оролцлоо. 

АН-ын дарга С.Эрдэнэ: Алс баруун хязгаарт нийгэм эдийн засагт ямар тулгамдсан асуудлууд байна, аймгуудад тулгамдаж буй ямар асуудал байна, намын гишүүд юу хүсэж, юу бодож байгааг сонсох зорилгоор бүсийн чуулганг хийлээ.