2018.07.02

Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Eagle news телевизийн Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. 

-2 жилийн хугацаанд Б.Саранчимэг гэдэг гишүүн ямар ажил амжуулав?

-Өнөөдөр УИХ-ын чуулган хаалтаа хийлээ. Замынхаа талыг тууллаа. Энэ хугацаанд их зүйл хийлээ, их зүйл сурлаа. УИХ-ын гол зорилго бол хууль батлах, хяналт тавих байдаг. Тэр утгаараа нилээдгүй олон ажлын хэсгийг ахалж ажиллаа. Мөн хуулиудыг санаачиллаа. Өнөөдөр гэхэд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ хууль 2012 онд анх батлагдаж, 6 жил огт хэрэгжээгүй. Учир нь Засгийн газраас ус бохирдуулсын төлбөрийн хэмжээг тогтоох журам батлаагүй. Тиймээс өнөөг хүртэл ямар ч аж ажуйн нэгж, иргэд ус бохирдуулсныхаа төлөө огт төлбөр төлөөгүй. Ус гэдэг бол чандмань эрдэнэ. Монголд үнэтүй зүйл маань үнэгүй болчихоод байна. Дараагийн чуулганаар ороод% удахгүй батлагдаад явах учиртай.