2018.06.28

М.Билэгт: Гадны компаниудын мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болгох хуулийг төслийг сэргээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт зарим байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Бид 2016 оны сүүл 2017 оны эхээр Ц.Даваасүрэн нарын гишүүдийн санаачлан Монголын ард түмний өмч болсон газрын доорхи баялгийг авч байгаа компаниудын мөнгийг Монголын банкаар дамжуулдаг болгоё гэсэн хуулийн төсөл батлуулсан. Ер нь бол Оюутолгой бол Монголын ард түмний хамгийн том үүц, нөөц. Ажиллаад байна, ажлаад байна л гэдэг гэтэл Монголын эдийн засаг өнгөрсөн 4 жил гүн хямралд орсон. Гэтэл ОУВС Монголын банкаар дамжуулах нь зөрчилтэй байна гэсэн. Бид эдийн засаг хүнд байсан учраас үүнийг хүлээж авсан. Одоо үүнийгээ буцаагаад сэргээх боломжтой байна гэж үзэж байна. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn