2018.06.28

Н.Учрал: Хуулиар зээлийн хүүгийн босгыг тогтоогоод сууж байдаг манайх шиг улс байхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. 

зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал ч УИХ-ын чуулган дээр энэ хуулийг дэмжихгүй байх тайлбарыг хийж, ажлын хэсгээс асуулт асуусан юм.

Н.Учрал

Миний харж байгаагаар зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ? гэхээр бид ийм хууль л хэлэлцэхгүй байх явдал юм. Өнөөдөр ингэж төр санхүүгийн зах зээлд хутгалдаж орж ирэхээр нөхцөл байдлыг ийм байдалд хүргэж байгаа. Төрийн оролцоо санхүүгийн зах зээлд ямар өндөр байгааг бид харж байгаа ш дээ. Чөлөөт өрсөлдөөн энэ банкны салбарт чинь байхгүй байна. 

Бид нар ВенсуэльЧилигийн жишээг мэднэ. Хуулиар зээлийн хүүгийн босгыг тогтоогоод сууж байдаг манайх шиг улс байхгүй. Санхүүгийн зах зээл нь ийм байгаа манайх шиг улсад ийм хууль тохиромжгүй. Энэ хуулийг хэлэлцэж байнаа гэдэг нь санхүүгийн зах зээлийг хямралд оруулж байна. 

Өнөөдөр хадгаламжаасаа эх үүсвэрээ татдаг манай улсад энэ хууль зохих юмуу? Чилийн араас орох гээгүй бол ийм юм ярихаа боль.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулав

Н.Учрал: Ийм мухайр аргаар зээлийн хүүг буруулах боломжгүй

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn