
2018.06.28
Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийн төслийг баталлаа
Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Засгийн газраас 2018 оны 5 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүд байгаагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хурааж баталлаа.

Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn