2018.06.15

М.Билэгт: Монголбанк хадгаламжийн хүүгээ бууруулах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан Зээлийн хүүг бууруулах тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн М.Билэгт

"Б.Баттөмөр гишүүнтэй санал нэг байна. Хадгаламжийн хүүгээ бууруулаад өгөөч. Энэ боломж нь Монголбанканд байгаа. Энэ бол Монгол банкны үүрэг шүү дээ"