2018.05.31

Монгол улс ШХАБ-д элсэх үү

Монгол улс ШХАБ-д элсэх талаар асуудал яригдаад 10 гаруй жил болж байна. Энэ талаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Би ерөнхийлөгчтэй санал нэг байна. Тус байгууллагад элссэнээр МУ-ын хувьд нийгэм, эдийн засгийн маш том боломжууд гарч ирнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ иймэрхүү асуудалд бодлогоо тодорхойлоод явах нь зөв. Элсэх үйл яву бол 2,3 жил шат дараалалтай явж байж шийдэгддэг.  Тиймээс 6-р сарын 9,10-нд МУ-ын ерөнхийлөгч  ШХАБ-ын уулзалтад  ажиглалтын байр сууриар оролцох гэж байна.                                                   

УИХ-ын гишүүн Л.Болд: ШХАБ-д элссэнээр МУ-д ямар үр ашигтай вэ? гэдэг дээр санал солилцоод  шийдвэр гаргах цаг нь болсон байна.