Хаман сумын хурлын дарга Ким Жу Сок тэргүүтэй төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт айлчиллаа
2018.05.25

Хаман сумын хурлын дарга Ким Жу Сок тэргүүтэй төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт айлчиллаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Гёнсан Мужийн Хаман Сумын Хурлын дарга Ким Жу Сок тэргүүтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийж байна.

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Гёнгсан аймгийн Хаман сумтай 2011 оноос эгч дүүсийн найрсаг хамтын ажиллагаа тогтоон харилцаж байгаа билээ.
Өнөөдөр буюу 2018 оны 05 дүгаар сарын 22-ны өдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн тэргүүтэй төлөөлөгч нар Хаман Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ. 
Уулзалтын эхэнд ИТХ-ын дарга Б.Цэрэн Төлөөлөгчдөд Монгол улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Хан-Уул дүүрэгт тавтай зочлохыг ерөөв.
Хаман сумын Төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэнд талархаж байгаагаа илэрхийллээ. 
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцлоо.
Түүнчлэн төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын танхим болон жишиг нэг цонхны үйлчилгээний төвтэй танилцсанаар айлчлалаа эхлүүллээ.

Мөн Хан-Уул дүүргийн хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгч нарын төлөөлөлд холбогдох албаны мэргэжилтэн хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт явуулж туршлагаасаа хуваалцлаа.