“Ийгл” телевизийн Хэлэлцүүлэгт Замын цагдаагийн газрын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НИТХ-ын даргын зөвлөх С.Энхтөр нар НИТХ-аас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр тогтоол гаргасантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан байр сууриа илэрхийлэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Нэгдүгээрт, Замын уулзваруудад сэтгэн тэмдэглэгээнүүд хийх, ачааллыг багасгах, уулзварын түгжрэлийг бууруулах асуудал яригдаж байна. Хоёрдугаарт, орон нутгаас ачаа бараа тээвэрлэж байгаа авто машинуудыг томоохон захуудаас /Нарантуул, Өгөөмөр гэх мэт/ ачаа бараа татаж авахдаа шөнийн 00:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хашаанд нь оруулж гаргадаг. Өөрөөр хэлбэл, ажлын цагаар болон ачаалалтай үед түгжрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч байна. Гуравдугаарт, түгээлт хийдэг авто машинуудыг цагийн зохицуулалтад оруулах, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллана. Мөн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр авто замын ачааллын талаар мэдээлэл хүргэдэг болно.