УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2018.05.28
С.Бямбацогт: Амлалтаа биелүүлж, хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг нь өгүүлнэ
УИХ-ын чуулганы 2018.05.25-ны өдрийн хуралдаанаар урд нь хүүхдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохыг гишүүдийг 61.1 хувь нь дэмжсэн. Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн нийт хүүхдийн 80 хувьд энэ дөрөвдүгээр сараас эхлэн тооцож мөнгө олгохоор болсон. Тэгвэл эл асуудал дээр 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгох саналтай байсан гишүүдийн нэг нь С.Бямбацогт юм. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан байрь сууриа дахин илэрхийллээ.
"Хүүхдийн мөнгийг авах хүсэлт гаргасан Хүүхэд бүрт олгох санал гаргасан боловч байнгын хороо, чуулганы хуралдаанаар энэ санал маань дэмжигдсэнгүй. Гэхдээ энэ саналаа ажил хэрэг болтол нь тууштай зүтгэж, тултал нь шахаж ажиллах болно. Асуудал мөнгөгүйдээ биш гэдгийг Валютын сангийн өмнө авсан амлалтаа биелүүлэх гэж Сангийн сайд хэлсэн. Тэгвэл тэр асуудлыг шуурхай шийдэж, АРД ТҮМНИЙ өмнө авсан АМЛАЛТАА биелүүлж, хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг нь өгүүлнэ. Мөрийн хөтөлбөр бол санал татах сайхан үгсийн цуглуулга байж болохгүй, иргэд сонгогчдын итгэлийг авах бодлого, бас түүнийг дааж биeлүүлэхийн нэр гэдгийг МАНайхан мартаж болохгүй. Тэр тусмаа хүүхдийн төлөө хийнэ гэснээсээ хэзээ ч булзаж бултаж болохгүй." хэмээв.
Д.Тамир