
2018.05.21
Суулт 7 дахь өдрөө үргэлжлэв
ҮЭ-ийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох суулт үргэлжлэв.
Суултад МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажлын аппаратын ажилтнууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд, харъяа байгууллагын удирдлага, ажилтнууд, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд 200 гаруй хүн оролцов
МҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагуудаас УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын хариу ирүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Хэрэв Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардаж буй ҮЭ-үүдийн тэмцлийг үл ойшоовол дараагийн шатанд шилжихээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дахин илэрхийлж байлаа.