2018-2020 он хүртэл хийх өмч хувьчлалын жагсаалтад Монголын иргэний агаарын тээвэр компани багтсан юм. Тус компани өнгөрсөн онд ашигтай ажилласан ч салбарын сайд нь хувьчилна гэсэн байр суурь дээр хатуу зогсож байна. Энэ талаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийлээ.
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Бид саяхан энэ бодлогоо Либералчлал гэсэн хэлэлцүүлгээрээ хэлэлцүүлж, олон нийтэд түгээсэн. Агаарын тээврийн зах зээлээ өргөжүүлээд, энэ нь эдийн засагт ашигтай гэж үзэж байгаа бол зайлшгүй эрсдэл гарна. “Миат” ХК-д бид энэ зах зээлд ажиллах боломжийг нь бүрдүүлэх байдлаар хувьчлалыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Миат” ХК тодорхой хэмжээнд засаглал, менежментээ сайжруулах асуудал тэдний өмнө тулгарч байгаа юм. Энэ нь “Миат” ХК бүхлээр нь хувьчилж байгаа асуудал биш, 49 хүртэлх хувийг хувьчилна. Энэ асуудлын эцсийн шийдвэр УИХ болон Засгийн газраар орсны дараа гарна.