2018.04.27

Ц.Гарамжав: Төсөв нь яагаад ийм өндөр болсон бэ?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас МУ-ын Ерөнхий сайдад хандан “Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудал Чингис хаан нэртэй буудал болох байсан юм.  Өнгөрсөн жил Япон хүмүүстэй очиж үзсэн, шаардлага хангахгүй байсан.  Гэхдээ бид зөвхөн аюулгүй байдлын хараад бусад зүйлийн орхигдуулж болохгүй. Манай улс шат шатанд нь хяналттай явж чадсан уу? Яагаад өртөг ийм өндөр болсон бэ? Санхүүжилт нь хангалттай харагдаж байгаа. Салбарын яам аудит оруулах уу?  Стандартад хангасан Чингэс хаан онгоцны буудалтай болмоор байна. Ахиад мөнгө хэрэг болох уу?

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ: Аудит хийгдээд явсан. Би 2012 он хүртэлхийн сайн мэднэ. Ажил авсны ар дээр хянаж шалгасан. Тухайн үеийн Засгийн газрын ажлын хүрээнд энэ ажил явагдаж байгаа. ОУ-ын стандартын дагуу баригдаж байгаа. Япончууд өөрсдөө хянасан.Алдаа дутагдал дээр засах зүйл байгаа. Мөнгө нэмэгдэхгүй. Бүтээн байгуулалт нэмэгдээд явна.