2018.04.27

Б.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх онгоцны буудал хэвийн үйл ажиллагаагаа явуулах уу?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас МУ-ын Ерөнхий сайдад хандан “Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Өмнөх засгийн газрын хуралдаанаар энэ асуудлууд яригдаж байсан. Маш их зөрчил гарсан, төсөв мөнгө хэрэгтэй гэж байсан. Энэ зөрчил арилсан уу? Шинэ нисэх онгоцны буудал хэвийн үйл ажиллагаагаа явуулах уу? Төсөл хөтөлбөр хэрэгжихээр төсөв нэмэгддэг. 2006-2007 онд Японы засгийн газрын зээлээр шинэ онгоцны буудал баригдана гэж яригдаж байсан. Арав гаруй жил боллоо. Үүсээд байсан зөрчил арилсан уу?

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ: Анхнаасаа онгоцны буудлыг барихдаа гоё буудал гэж хараагүй, аюулгүй бууж байх нисэх онгоцны буудал барья гэж ярсан. Төсвийн хувьд цаг хугацааны хувьд ч өөрчлөгдсөн. Нисэх онгоцны буудлыг хүлээж авахад засвар их гарсан. Өнөөдрийн байдлаар 98,9 хувьтай засварын ажил явагдаж байна.2018 оны 11 сард анхны нислэг хийхээр төлөвлөж байна.