2018.05.04

Ё.Баатарбилэг: ” 21х100” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хэдэн үйлдвэр баригдсан бэ?

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төслийг  Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Эдийн засаг өссөн гэж байна. Гэхдээ ард иргэдийн амьдралд бодитой бууж байна уу? Тодорхой салбар дээр амжилттай хэрэгжиж байгаа ажил байна. Зарим салбар дээр учир дутагдалтай зүйл байна. Жишээ нь Боловсрол, нийгмийн салбар. Хийх ажил тодорхой, зорилго тодорхой байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэлээн хариуцлагатай ажиллаж, төсвийн гүйцэтгэлд нэлээн анхаарсан байсан. Одооноос боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтан дээрээ анхаарч ажлын хийлгэх хэрэгтэй. Утааны асуудал бусад том ажил дээрээ анхаарах хэрэгтэй байна. Хэдхэн сарын дараа ажлаа эргээд дүгнэхэд хийсэн ажилтай байх хэрэгтэй.
”21х100” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хэдэн үйлдвэр баригдсан бэ?

УИХ-ын гишүүн ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг: Аж ахуй нэгжээ дэмжих хэрэгтэй. Салбар бодлогын дэмжлэг, татаасгүйгээр явах боломжгүй. Төрийн зөв бодлого, дэмжлэг хэрэгтэй 3,7 их наяд төгрөг шаардлагатай байгаа.Энэ төсөл хөтөлбөрийг хамтын хүчээр хийх боломжтой. 21х100” хөтөлбөр он гараад батлагдсан хөтөлбөр. Ажил явагдаж байна.

Өвөрхангай аймагт махны нэг үйлдвэр байгуулсан.

Орон нутаг идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа.