УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2016.11.17

Б.Саранчимэг: Хог хаягдлын менежментийн асуудлыг нэмж тусгах шаардлагатай

УИХ-ын өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 7 арга хэмжээ авахаар байна. Үүн дотор хот, суурин газрын хамгийн чухал асуудал болох ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулах гэж тусгах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг бодлогын баримт бичигт оруулсан.

Хамгийн гол бид өнөөдөр хөрс, агаарын бохирдлыг бууруулна гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ заалтыг 2017 онд нийгэм, эдийн засгийн хүрээнд баримтлах үндсэн чиглэлдээ тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

...Хог хаягдлын талаар олон жил ярьж байгаа боловч зохистой менежментээр зохицуулахгүй бол бодит дэвшил, өөрчлөлт гарахгүй байна...

Мөн хог хаягдлын менежментийг асуудлыг нэмж тусгах хэрэгтэй байна. Байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийг буцаасан. Тиймээс Засгийн газар уг хуулийн төслийг яаралтай шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байна."