Ховд аймгийн нягтлан бодогчид мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
2018.04.26

Ховд аймгийн нягтлан бодогчид мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

ММНБИ-ийн Ховд салбар, Ховд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран орон нутгийнхаа нягтлан бодогчдод зориулан Монгол Улсын Сангийн Яамны бодлого чиглэл, мэргэжлийн байгууллагуудтай танилцуулах, шинэ мэдээлэл хүргэх зорилгоор нийслэл хотод сургалт аялал зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр ММНБИ-д зочиллоо. Энэхүү арга хэмжээнд Ховд аймгийн төвийн болон 17 сумдын нягтлан бодогч нар хамрагдаж байна. 

ММНБИ-ийн Ховд салбарын дарга А.Оюундэлгэр: “Манай аймагт төсөвт болон төрийн өмчийн байгууллагад МНБ байхыг илүү шаарддаг. МНБ-ийн эрэлт ихтэй. Манай салбар жил бүр гишүүд дэмжигчдийн жилийн уулзалт хийж гишүүддээ мэдээлэл хүргэдэг. 2018 оны жилийн уулзалтаа 5 дугаар хийхээр төлөвлөж байгаа. Энэ удаа бид хөдөө, орон нутагт ажиллаж байгаа нягтлан бодогч, санхүүчиддээ зориулан сургалт аялал хийж байна.” гэв. 

Ховд салбар 2017 оны ажлаараа ММНБИ-ийн салбаруудаас 2-р байрт шалгарсан. Энэ хамт олон гишүүд, нийгэмд чиглэсэн уламжлалт ажлуудаа амжилттай зохион байгуулснаас гадна салбарыг авч явах удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг таниулах, арга туршлагаа хуваалцах үүднээс баруун аймгийн мэргэшсэн нягтлан бодогчдын дунд Баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг санаачлан хэрэгжүүлсэн юм