2018.04.27

Ц.Цогзолмаа:Хүүхдийн мөнгөний үр өгөөжийн талаар судалгаа хийх хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Монгол улс 3,2 сая хүн амтай 1 сая гаруй нь 0-18 насны хүүхдүүд байдаг.Энэ мөнгө хүүхдүүдэд хэрэг болж байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Яаж хүүхдэд хүрч байна вэ? Хүүхдийн төлөө ажиллаж байгаа ТББ-ууд байдаг. Үр дүнгийн судалгааг хамтарч гаргах хэрэгтэй. Хүүхдэд очиж чадахгүй, зарим эцэг эхчүүд архи дарс хэрэглэж хүүхдийг хүчирхийлэлд оруулж байгааг үгүйсгэхгүй. Иймд чанар, үр өгөөжийн судалгаа хийх хэрэгтэй гэсэн санал хэлж байна