2018.04.27

Ж.Мөнхбат: Хүүхдүүдэд 100 хувь мөнгө олгох боломж байна уу?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа. Энэ шийдвэр гаргасныхаа төлөө өмнөх Засгийн газар огцрох нэг үндэслэл болсон. 2016 оны сонгуульд манай нам орохдоо 100 хувь хүүхдэд мөнгө олгоно гэсэн. Мөрийн хөтөлбөрөө дагах хэрэгтэй. Сангийн сайд ажлаа хийж чадахгүй байна. Би 100 хувь хүүхдэд мөнгө олгох боломжтой гэж харж байна. Боломж байгаа юу?

УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Б.Чойжилсүрэн:
Онолын хувьд боломжтой. Төсвийн тодотгол хийгээд 100 хувь хүүхдүүдэд мөнгө өгөх боломжтой.